БНСУ-ын Намъянжу хотод оршин суугч 35 настай Монгол залуугаас коронавирус илэрсэн тухай тус улсын https://n.news.naver.com/ хэвлэл мэдээлээд байна.
 
Хачирхалтай  нь энэ нь тус хотод бүртгэгдсэн коронавирусийн анхны тохиолдол бөгөөд өвчтөнг Сөүлийн Үндэсний их сургуулийн Бундан эмнэлэгт тусгаарлан эмчилж буй аж.
Мөн Намъянжу хотын захиргаа түүнийг хоёрдугаар сарын 20-нд Монголоос ирсэн бөгөөд ирснээсээ хойш л бие нь муу байсан тул гадуур бараг гараагүй байсан гэж мэдээлжээ. 
 
 
Өөрөөр хэлбэл коронавирусын халдвар Монголд хэдийн тархсан байж болзошгүйг уг тохиолдол нотолж байж магад юм. Эсвэл Намьянжу хотын захиргаа ба уг  Солонгосын хэвлэл ташаа мэдээлэл хүргэсэн ч байж мэднэ.
 
Э.Мягмар

сонин.мн