Коронавирусийн халдвар авсан 35 настай Монгол иргэн нас бараагүй
2020/02/25
Монгол улсын 35 настай иргэн БНСУ-д очоод коронавирусийн халдвар авсан талаар бид өмнө нь мэдээлсэн. Тэгвэл тус иргэнийг нас барсан гэх мэдээлэл гарах болов. Энэ талаар ЭМЯ-ны Нийгмийн эрүүл мэндийн газрын дарга Д.Нарангэрэлээс тодруулахад, БНСУ-д байгаа Монгол Улсын 35 настай иргэн нь элэгний архаг үрэвсэлтэй. Хоёрдугаар сарын 12-нд Монгол Улсаас БНСУ-д эмчлүүлэхээр явсан. Явсан даруйдаа дүүргийнхээ эмнэлэгт эмчлүүлж байсан. Тэнд очоод коронавирусийн шинжилгээ өгөхөд хариу нь нэмэх буюу халдвартай гэсэн хариу гарсан. Өвчлөлийн нууц хугацааг тооцож үзэхэд энэ хүн БНСУ-д дүүргийн эмнэлгээр явж, шинжилгээ хийлгэж байхдаа халдвар авсан байх өндөр магадлалтай байна. ГХЯ, Цагдаа хууль хяналтын хамтарч ажиллаж, энэ хүнийг хаагуур явсан ямар шинжилгээ өгснийг нь судалж байна. Эрүүл мэндийн байгууллагууд хяналт тандалтаа хийж байна.
Эхнэр эгчийн хувьд шинжилгээний хариу сөрөг гарсан учраас тусгаарлах шаардлагагүй гэж үзсэн. Өвчтөн Намьянжү хотын дүүргийн эмнэлгүүдээр явж шинжилгээ өгч байсан байна лээ. Одоогоор түүний биеийн байдалд хүнд байгаа" гэлээ.
Зочин · 2020/02/26
hichneen ebchtei ch gesen Mongol hyniihee byeiin byh baidalaaraa edgeed irne dee!!eryyl enhiig hysye!
zochin · 2020/02/26
Setgvvlchid bitgii bujignuulj vimvvlerd bai
Иргэн · 2020/02/25
Ёстой Монгол хүн ямар байдгийг үзүүлж хурдан эдгэрээд эх орондоо ирнээ?! Эрүүл энхийг хүсье?!
Ххр · 2020/02/25
Монгол хүн ба даа хурдан эрүүл саруул болоод эх нутагтаа ирээрэй
Хүннү · 2020/02/25
Харамсалтай байна, эдгээсээ билээ. Хөх толбот монголыг тэнгэр бурхан ивээх болтугай.