Өндөр настан Ж.Дашдаваа өөрийнхөө болон ханийхаа тэтгэврийн мөнгийг нэгтгэн 1 сая төгрөгийг ЭМЯ-нд хандивлалаа.

Тэрбээр “Монгол түмэн маань аливаа бэрхшээлийг давж туулсаар ирсэн. Манай төр засгаас тогтоосон дэг журам, зарлиг, шийдвэрийг ард түмэн сайнаар хүлээж авч биелүүлж, хүндэтгэж байгаа нь сайн хэрэг. Иргэн бүр эрх, үүрэг, хариуцлагатай. Дэлхий дахинд тархаж буй халдварын эсрэг хүн бүр хүчээ нэгтгэн тэмцэх хэрэгтэй. "Дуслыг хураавал далай болдог. Миний хандив бага ч гэсэн халдварт өвчинтэй тэмцэхэд нэмэр болно байх. Төрийнхөө шийдвэрийг хүндэлж цагаан сараараа хяналттай байсан иргэддээ талархая. Одоо илүү их анхаарах цаг ирээд байна. Эрүүл мэндийн яамныхан сайн ажиллаж байгаа. Би өнөөдөр энд максаа авчихлаа. Учир нь манай улсад энэ айхтар өвчин бүртгэгдээгүй байгаа болохоор халдвар байхгүй гэдэгт итгэлтэй байна” гэлээ.