Сайн байна уу нэрийг минь нууцлаад өгөөрэй баярлалаа. Би одоо 30 настай охин, нөхрийн хамт амьдардаг, төрийн албан хаагч, нөхөр минь жолооч байнга хөдөө явдаг ажилтай.

Учир нь юу вэ гэвэл манай хүн өмнө нь эхнэр, 3 хүүхэдтэй байсан, одоогоос салаад 7жил болж байна. Бид 2 амьдраад 3жил болж байна, бид 2 дундаас 1хөөрхөн охинтой болсон. Манай хүн эхнэрээсээ салаад 3жил болоод надтай танилцаж байсан. Би гэр бүл салахад ямар ч нөлөө байгаагүй салчихсан гээд их гундуу хүн байсан. Надтай танилцаад шал өөр гэгээлэг хүн болсон, зорилготой ч болсон, гэвч зан ааш нь дэндүү хэцүү юмаа, байнга хэрүүл хийнэ надтай муудалцахаараа дүү ээждээ намайг муулна, салсан эхнэртээ ч намайг муулж ярина. Тэр хүнтэйгээ нийлэх тухай ч хэд хэдэн удаа ярьсан байсан. 

Саяхан ч гэсэн ярьсан байсан, би мэдчихээд чи минь нэг бол тэндээ оч доо гээд эвээр хэллээ. Бид 2 болоод л байна гээд тэгэхээр салахгүй гэж уйлна. Тэгээд л байнга хүүхэнтэй орооцолдож байна, би салах бодол тэгээд 1 жил болж байна. Энэ хүн сална гэж намайг элдвээр зүхэж харааж хэлчихээд буцаад юу ч болоогүй юм шиг байна, хэрүүл зүгээр л өддөг. 

Жишээ нь хоолны мах их байна, хоол их хэрэглэж байна гэж уурлана, мөнгө төгрөг харуулахгүй надаас тас нууна, би яавал дээр вэ охиноо бодсон ч би өөрөө бас жаргамаар байна. Хүнийг хайрлана гэж байхгүй, дандаа надаас халамж хайр хүснэ өөрөө тийм юм байхгүй, охиндоо их амь уг нь. Энэ хүний хүүхдүүдийг би эннээс ч илүү харж үздэг, 1 удаа ч муухай зан гаргаж байгаагүй мөнгөтэй үедээ авья гэсэн юмнуудыг нь аваад өгчихдөг. Манайхаар ирж очин байдаг хүүхэд ямар буруу байхав дээ гээл аль болох хайраар дутаахгүй байхыг хичээх юм.

Гэхдээ одоо бодоод байхад энэ зүгээр л тухайн үедээ ганцаардаж хэцүү байсан болохоор надаар хань татсан байна. Үнэхээр намайг хайрлах хүн ийм зан гаргахгүй байх гэж бодож байна. Жирэмсэн байхад хүртэл надаас салсан гэж худлаа ярьж хуучин эхнэрлүүгээ мөнгө төгрөг, ханьдаа нтр гэж хийгээд буцаж нийлье гэж гуйсан байсан.

Төрөх гээд өвдөж байхад баашиллаа гэж алгадаад өнөөдөр төрөхийг чинь харнаа гэж байсан. Тэгээд уйлж байж эмнэлэгт хүргүүлж очоод л шууд төрсөн. Би одоо саллаа гэхэд хүүхдээ энэ хүнтэй уулзуулахгүй, өөрөө ч холбоо барихгүй байсан нь дээр юм уу гэж бодох болсон.

Гэр бүлийнхэн нь байнга амьдралд оролцоно, арга ч үгүй биздээ, намайг муулж худлаа уйлж ярина. Тэгээд надаас болохоор салахгүй гэж уйлна, энгийн зүйл дээр муудалцаад л шууд гэр бүл рүүгээ найз нөхөд рүүгээ ярина. Намайг найзынхаа эхнэртэй хүртэл нийлж муулна, миний өмссөн хувцас цүнх ийм тийм гэж хүртэл дүү нтртэйгээ ярина.

Би тийм муухай хувцас өмсөөд халтайсан хүн бол биш л дээ, ямар ч хүн харсан би муухай харагддаггүй. Хүмүүс намайг сайхан хүүхэн л гэдэг. Яаж ийм хүн тоож суусан юм гээд л тэгж байдаг би тоодог ч үгүй одоо бодоод байхад надаас 8 ах 3 хүүхэдтэй ийм сонин зантай хүн миний толгой эргүүлж баахан юм ярьж2 амьдарчаад намайг тойруулаад муулаад яваад байдаг. Энэ хүнтэй би байх үнэндээ хэцүү байна яах вэ, хөөрхөнүүдээ жирэмсэн байхад төрөөд удаа ч үгүй байхад хүүхэн эргүүлээд л найзтайгаа зураг хөрөг явуулаад ярьж л байсан хүн удаан тэвчээд ирэхээрээ ер нь цөхөрдөг юм байна. 

Надад туслаач яах ёстой вэ, зөндөө их юм энд тэнд нь оруулаад бичлээ уучлаарай бас дуустал уншсанд баярлалаа