Таван толгой Монгол Улсын 2,5 сая иргэний өмч. Бас 209 жилийн нөөцтэй баялаг орд. Энэ ордыг тойрсон маргаан тэмцэл эцэс төгсгөлгүй үргэлжилсэн өдрүүдийг бид харлаа.

“Д.Сумьяабазар Таван толгойн 30 хувийг зарна, IРО хийнэ, З.Энхболд 209 жилийн нөөцтэй ордоо нэг жилийн ашгаар нь заруулахгүй” гэсэн маргаан хэвлэлийн гол сэдэв боллоо. Үнэн худал нь мэдэгдэхгүй үгийн сумаар биенээ сийчсэн энэ өдрүүд ард хоцороход ойрхон байна. Одоо эрх баригчид 2018 оны 06 дугаар сарын 29-ний өдрийн УИХ-ын 73 дугаар тогтоолоо хүчингүй болговол Таван толгойг ард түмэнд үлдээсэн З.Энхболдын тэмцэл албажих учиртай. Өчигдөр З.Энхболд Төрийн ордонд мэдэгдэл хийх үеэрээ тодорхой баримт дэлгэсэн нь “Тавантолгой IРО” нэртэй 160 хуудастай ном байв. Энэ номны хамгийн эхний хуудсанд “УИХ-ын гишүүний албан хэрэгцээнд зориулав” гэсэн тодотголтой бөгөөд 5,2 тэрбум ам.доллараар зарах тухай бичсэнийг онцлов.

Мөн тэрээр мэдээллийнхээ үеэр, ҮАБЗ-ийн хуралдааны тэмдэглэлийг 100 хувь ил болгох хэрэгтэй. Протоколд хэн юу ярьсан нь тодорхой байгаа. Д.Сумъяабазарыг би бөхөөр дийлэхгүй. Гэхдээ Таван толгойн IРО дээр надтай маргах хэрэггүй. Нийт Монголчуудын өмчийг зарах асуудал яригдаж байна. Зарахыг З.Энхболд дэмжсэн гэж миний өмнөөс тайлбар хийхээ болих хэрэгтэй” гэсэн юм.

З.Энхболдын хийсэн энэхүү мэдэгдлийн дараа “Эрдэнэс Таван Толгой”-н захирал Б.Ганхуяг мэдээлэл хийж, “Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх энэ засгийн газрын үед Тавантолгойг зарахгүй, IРО хийхгүй гэж мэдэгдсэн гэв. Гэтэл Таван толгойн 30 хувийг 1 тэрбум ам доллараар зарагдана гэж Bloomber.com сайтад 2019 оны 10 дугаар сарын 30-ны өдөр мэдээлсэн байна. Тэгэхээр ард түмэн бид Bloomberg-ийн арилжааны тухай мэдээлэлд итгэх үү, Эрдэнэс таван толгойн захирал Б.Ганхуягийн Ерөнхий сайдын үгийг дайсан мэдэгдэлд итгэх үү гэдэг 2 асуулт үлдлээ. Б.Ганхуягийн мэдээлэл үнэн аваас УИХ-ын дарга асан, АН-ын даргын ахлах зөвлөх З.Энхболд Таван толгойг дахин танд үлдээв гэсэн өгүүлбэрийг монголчууд бид давтан хэлэх болно. З.Энхболд 2015 онд УИХ-ын дарга байхдаа чуулганы индрээс Таван толгойг хамгаалж үлдэж байсан бол 2020 онд АН-ын ахлах зөвлөхийн индрээс дахин үлдээж чадлаа ... гэж хэлэх үү... Хариулахгүй байж болохгүй, хариулт хүлээсэн асуулт? Таван толгой танд үлдсэн үү 3 сая МОНГОЛЧУУД АА..., эсвэл 30 гэр бүлийн өмч болсон уу...