УИХ дахь АН-ын зөвлөлөөс цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ. Тус нам Ерөнхий сайд дөрвөн зүйлтэй шаардлагыг хүргүүлж байгаагаа онцлов.

АН-ын дарга С.Эрдэнэ: Манай намаас баримталж байгаа 3 суурь зарчмаа танилцуулья. Нэгдүгээрт, дэлхийн нийтэд үүсээд байгаа цар тахлын асуудлаар бид байр сууриа илэрхийлэх ёстой гэж үзсэн. Гурван сарын хугацаанд хөл хорио тогтоож, үйлдвэр үйлчилгээ, аж ахуйн үйл ажиллагаануудыг үндсэндээ зогсоосон. Үүнийг АН буруутгахгүй. Гэхдээ цар тахлын аюулыг дотооддоо биш импортлон оруулж ирж байгаатай санал нэгдэхгүй. Гадаадад суугаа иргэдээ оруулж ирж байгаа нь зүй ёсны боловч өнөөдөр  3 сая иргэний эрүүл, аюулгүй байдал, амь насны баталгааг хариуцах нь  өнөөдрийн засгийн газрын үүрэг. Харамсалтай нь өнөөдөр төр засаг энэ аюулгүй байдлыг хангахад бэлэн байгаа эсэх нь зүй ёсоор яригдана. Бидний авсан мэдээллээр өнөөдөр монголчуудыг оруулж ирэхдээ аюулгүй байдлыг хангаж бүрэн хийж чадаж байна уу гэдэг тун эргэлзээтэй. Коронавирусийн тархалтыг нэг алдвал барьж чадахгүй. Хөнгөн хэлбэрээ иргэд тусвал эрүүл мэндийн байгууллага хүлээж авч чадахгүй гэдгээ ЭМЯ-ын сайд нь хэллээ. Шууд хэлэхэд, эрх мэдэлтнүүдийн ар гэрийг аврах чухал уу, бүх иргэдээ аврах нь чухал уу? үүнийг ярих цаг боллоо. Тусгаарлах байранд шаардлагын түвшинд ажиллаж чадахгүй байна. Төр иргэдийн тархийг угаадаг, төөрөгдүүлдэг шийдвэр гаргахаа зогсоо. Өчигдөр зээл төлөлтийн хугацааг сунгасан мэдэгдэл хэллээ. Энэ чинь хуримтлагдсан өр л үүсгэж байгаа юм. Дэлхий нийтээрээ ажлын байраа хадгалах, эдийн засгийн аюулгүй байдал тал дээр онцгой анхаарсан арга хэмжээг авч байна.  Гэтэл манай улс үүнийгээ тооцоолохгүй байгаа нь харагдлаа. Ажлын байрыг хадгалах нь зөв, гэхдээ эрсдлийг давах хөрөнгө хуримтлал Сангийн сайдын хэлснээр бий болсон бол үүнийгээ одоо зарцуулж хэрэглээ ч гэж хэлье. 3 сая иргэний асуудал чухал уу эсвэл хэсэг бүлэг хүмүүсийн ах, дүү хамаатан саданд үйлчилж гадаадаас халдвартай иргэдийг авчирч попрохоо боль. Эрсдлийг зөв тооцох ёстой. Тэрнээс улс төрийн өнгө аясаар хандаж болохгүй. Коронавирусийн цар тахлыг арилгахын төлөө тэмцэж байгаа гэхдээ эдийн засгийн аюулгүй байдлаа зөв тооцоолох цаг ирээд байна. Дахиад сарын дараа нийгмийн амьдрал юу болох вэ? 

АН өнөөдөр бизнес эрхэлж байгаа аж ахуй, ажлын байрыг бий болгодог баялаг бүтээгчдээ  дэмжиж ажиллахыг шаардаж байна. Ажлын байраа хадгал. Хариуцлагагүй попорсон алхамуудаа эрх баригчдаа зогсоо.