Эдийн засгийг хямралд орохоос аврах галыг бүрэн унтраах шийдвэрийг иргэд ихээхэн хүлээж байсан. Гэвч эрх баригдаж тэдний итгэлийг алдлаа.  Их ажил хийж, шийдэж буй хүмүүсийн дүрд зарим эрх баригчид тоглоод байна уу гэлтэй.

Учир нь үндсэн зээлийн хүүг чөлөөлөх асуудлыг сөхөхөд хугацааг нь сунгаж байгаа нь ёстой дүр эсгэсэн шийдвэр гаргалаа гэхээс өөр хэлэх үг олдохгүй байна. Дэлхий дахинаа тархаад буй цар тахлын үед иргэддээ дорвитой ажлыг хийж эдийн засгаа аврах туйлдуулахгүй байх арга хэмжээг авлаа.

Гэтэл манай улс бүтэн хоёр сар гаруй хугацаанд хөл хорионы хатуу дэглэм тогтоосон үед хувийн хэвшил болон баялаг бүтээгчдийнхээ амьдралыг бодсон арга хэмжээг авч чадсангүй.  Зөвхөн зээлээ төлөх хугацааг хойшлуулав. Тухайлбал, 5 жилийн хугацааатай зээл авсан хүний төлөлтийн хугацаа 5 жил 3 сар болж байгаа гэсэн үг. Энэ ажил нь орлогогүй болсон иргэдэд чухал нөлөө үзүүлж чадахгүй гэдгийг эсрэг намын дарга нь өчигдөр мэдэгдлээ.

Шинэ коронавирус тархахаас сэргийлсэн хөл хорионы улмаас хамгийн их алдагдал хүлээж, боломжоо алдаж буй хүмүүс бол хувийн хэвшил, үйлчилгээний газар, хувиар бизнес эрхлэгчид. Наймаачдын хувьд худалдан авалт буурсан. Ганц төгрөгийн бараа зарахгүй байх өдрүүд олон байгаа аж. Хөл хөдөлгөөн ихтэйн хүнсний барааны дэлгүүр, захуудын лангуу гэв. Одоогоор иргэд цалингүй тэг зогсолт хийж байгаа нь ихэсжээ. Учир нь хувийн хэвшлийн байгууллагууд ажилчдаа цалингүй амрааж, төрийнхэн цалинтай хөл хорионд байна. Хэдийгээр 0-5 настай хүүхэдтэй эхчүүдэд цалинтай чөлөө олго гэсэн шийдвэр гарсан ч энэ нь хувийнханд үйлчилдэггүй. Байгууллагын эдийн засаг чадамж муу болсон тул хөл хориог дуустал цалингүй амар. Эсхүл ажлаасаа бүрэн чөлөөлөгдөх саналыг тавих болжээ. Гэтэл төрөөс ажлын байрыг хадгалах шийдлийг ч бодсонгүй.  Ажлын байрыг хадгалах бодлогыг баримтлахгүй байгаа нь одоо байгаа ажилгүйчүүдийн тоог улам өсгөх нь тодорхой боллоо.

Энэ оны хоёрдугаар  сарын эцэст ажилгүй иргэдийн тоо өсжээ. Ажиллах хүчний судалгааны 2019 оны 4 дүгээр улирлын дүнгээр улсын хэмжээнд хөдөлмөрийн дутуу ашиглалт 174.2 мянга байгаагийн 105.1 (60.3%) мянга нь ажилгүй хүн, 58.0 (33.3%) мянга нь боломжит ажиллах хүч, 11.1 (6.4%) мянга нь цаг хугацаанаас хамаарсан бүрэн бус хөдөлмөр эрхлэгчид байсан.

Харин аймаг, нийслэлийн хөдөлмөр эрхлэлтийн байгууллагад 2020 оны 2 дугаар сарын эцэст ажилгүй 4.5 мянган иргэн шинээр бүртгүүлж, бүртгэлтэй байсан 709 иргэн ажилд зуучлагдан орсон аж. Гэвч 3.7 мянган иргэн ажил идэвхтэй хайхгүй байгаа шалтгаанаар бүртгэлээс хасагджээ. Үүнээс Улаанбаатар хотод 2020 оны 2 дугаар сард нийт 1.8 мянган иргэн нийслэл, дүүргийн хөдөлмөр эрхлэлтийн байгууллагад шинээр бүртгүүлж, бүртгэлтэй байсан 248 иргэн ажилд зуучлагдан орсон байна.

Улсын хэмжээнд өмнөх оны мөн үеэс шинээр бүртгүүлсэн ажилгүй иргэд 679 (13.2%) хүнээр, ажилд зуучлагдан орсон иргэд 65 (8.4%) хүнээр, ажил идэвхтэй хайхгүй байгаа шалтгаанаар бүртгэлээс хасагдсан иргэд 1.0 (21.6%) мянган хүнээр тус тус буурчээ. Хөдөлмөр эрхлэлтийн байгууллагад ажил хайж бүртгүүлсэн иргэд 2020 оны 2 дугаар сарын эцэст 35.6 мянга, үүнээс 20.6 (57.9%) мянга нь бүртгэлтэй ажилгүй иргэд, 15.0 (42.1%) мянга нь ажилтай боловч өөр ажил хайж байгаа иргэд байгаа юм.

Нийт бүртгэлтэй ажилгүй иргэд өмнөх оны мөн үеэс 3.4 (14.1%) мянган хүнээр буурч, өмнөх сараас 31 (0.2%) хүнээр нэмэгджээ. Бүртгэлтэй ажилгүй иргэдийн 10.8 (52.5%) мянга нь эмэгтэйчүүд байна. Улсын хэмжээнд бүртгэлтэй ажилгүй иргэдийн 337 (1.6%) нь хөгжлийн бэрхшээлтэй иргэд байгаа бөгөөд 165 (49.0%) нь эмэгтэйчүүд байна. Хөдөлмөр эрхлэлтийн байгууллагад 2020 оны 2 дугаар сард 4.5 мянган хүн шинээр бүртгүүлсний 58.1 хувь нь ажлаас чөлөөлөгдсөн болон халагдсан иргэд аж.

2020 оны 2 дугаар сарын эцэст бүртгэлтэй ажилгүй хоёр хүн тутмын нэг нь бүрэн дунд боловсролтой байна. Улсын хэмжээнд бүртгэлтэй ажилгүй иргэдийн 21.5 хувийг 15-24 насны залуучууд эзэлж, энэ үзүүлэлт Төв, Завхан, Дундговь, Улаанбаатар хот, Дорноговь, Ховд, Дорнод, Өвөрхангай, Баянхонгор, Хөвсгөл, Өмнөговь, Сэлэнгэ аймагт улсын дунджаас 0.1-7.7 пунктээр илүү байгаа хэмээн үндэсний статистикийн хорооноос гаргав.