Эрүүл мэндийн яамнаас шинэ коронавирусний халдварын нөхцөл байдлын мэдээллийг 2020 оны гуравдугаар сарын 24-ний 11:00 цагийн байдлаар мэдээллээ. Өнөөдрийн байдлаар "COVID-19" халдвар дэлхийн 194 улсад бүртгэгдээд байна. Шинэ коронавирусний халдвараар 16271 хүн нас баржээ. Халдвар авсан хүний тоо 373 358-д хүрсэн бол 100 532 хүн эдгэрсэн байна.