Залуу жүжигчин Жерри буюу Г.Бадамжав Увс аймгийн Зүүнговь суманд төрж, өсжээ. Багаасаа жүжиглэх, дуулах дуртай нэгэн байсан гэнэ. Түүнийг жүжигчин болно гэхэд эцэг, эх нь эмэгтэй хүнд хэцүү мэргэжил хэмээн ихээхэн хориглосон аж.

Жерри Парисийн дарь эхийн сүм жүжгийг үзээд энэ хүмүүс чадаж байхад би яагаад болохгүй гэж бодон ийнхүү урлагт хөл тавьжээ. Харин өдгөө хэдийнээ залуу жүжигчин Жерри гэж дуудуулж явна.

Тэрбээр солонгос улсад суралцаж байхдаа 70 мянган воноор маникюр хийнэ гэсэн зарыг хараад "Монголдоо очих гэж байгаа болохоор нэг гангараад авья" хэмээн бодож үйлчлүүлсэн байна. Харин түүний хумсанд хүссэн будалт, шигтгээ, зургийг хийгээд  350 мянган воныг нэхжээ. Ийнхүү 70 мянган воноор маникюр хийлгэнэ гэж бодсон тэрбээр хулхидуулж байсан тухайгаа саяхан хуучлав.