Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын Шуурхай албаны утсаар ирүүлсэн гомдол, мэдээллийн дагуу Баянзүрх дүүргийн 13 дугаар хорооны нутаг дэвсгэрт иргэн Б-гийн эмнэлгийн тусламж, үйлчилгээний чиглэлээр үйл ажиллагаа явуулж байсан байранд холбогдох чиглэлийн улсын /ахлах/ байцаагч нар хамтран хяналт шалгалт хийлээ.

Шалгалтаар эмнэлгийн тусламж, үйлчилгээний чиглэлээр үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөлгүй үйл ажиллагаа явуулж байсан зөрчлийг илрүүлж Монгол Улсын Зөрчлийн тухай хуулийн холбогдох заалтын дагуу иргэнд шийтгэлийн арга хэмжээ ногдуулж, үйл ажиллагааг зогсоон, зөрчлийг арилгуулан ажиллалаа.