Эрүүл мэндийн яамнаас коронавируст халдвар (COVID-19)-ын нөхцөл байдлын талаар хэвлэлийн бага хурал хийлээ. 

Мэдээллийн эхэнд Эрүүл мэндийн яамнаас нийт эмч, эрүүл мэндийн ажилтнуудад Дэлхийн эмч нарын баярын мэндийг хүргэлээ.

Мэдээллийг үеэр ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү: Гуравдугаар сарынг 27-нд Сэлэнгэ аймагт тусгаарлагдсан таван сэжигтэй тохиолдлын шинжилгээ сөрөг гарсан. 

Дархан-Уул аймагт ХӨСҮТ-д хийгдэгтэй адил хэмжээний коронавирусийн шинжилгээ хийх боломжтой болсон. Хөвсгөл, Сэлэнгэ зэрэг хойд аймгуудын шинжилгээгээг тэнд хийх боломжтой болсон. 

Мөн Ховд, Увсад ийм шинжилгээ хийх боломжтой болгохоор ажиллаж байна. 

ХӨСҮТ-д эмчлэгдэж байгаа хүмүүсийн биеийн байдал тогтвортой, сайн байгаа. Эмчилгээний тактик зөв байна гэдэг сайхан мэдээ дуулгая. 

ЭМЯ-ны Тандалт, шуурхай удирдлагын хэлтсийн дарга Д.Нарангэрэл "Коронавирусийн халдвар өвчлөл 201 улс оронд бүртгэгдээд байна. Дэлхийн даяар 14 минут тутамд нэг хүн коронавирусийн халдвар авч, 20 минут тутамд нэг хүн үүний улмаас эндэж байна" гэв.

ДЭМБ-ын мэргэжилтэн О.Ариунтуяа "Гуравдугаар сарын 28-ны өдрийн байдлаар дэлхий даяар 575,400 тохиолдол бүртгэгдсэн. АНУ, Итали улс Хятад улсыг давсан бол Испани, Итали улсад нас баралтын тохиолдол нь Хятад улсаас 1-3 дахин их байгаа. БНХАУ-д дотоод халдвар гарахгүй байгаа ч импортлогдох тохиолдлоос сэргийлэх зорилгоор олон улсын нислэгүүдээ багасгаж байгаа юм" гэлээ. 

Эрүүл мэндийн яамны Эмнэлгийн тусламжийн газрын дарга Я.Буянжаргал "2020 оны нэгдүгээр сарын 9-ний өдрөөс хойш өнөөдрийг хүртэлх хугацаанд Монгол Улсын хэмжээнд 3883 иргэнийг тусгаарлан, ажигласан байна. Одоогийн байдлаар 2483 иргэн тусгаарлагдан, ажиглалтад байна. Галт тэргэнд хоногт 11-19 эмч, эмнэлгийн ажилтнууд эрүүл мэндийн тусламж үзүүлж байна. 

Тусгаарлах байранд байгаа иргэдэд сэтгэлзүйн зөвлөгөө өгч байна. Халдварт өвчин учир эрт илрүүлж, тандах, тусгаарлах шаардлагатай. Цахим сүлжээгээр энэхүү өвчнийг өвчилж чадна хэмээн бидний ажилд саад болж байна" гэв.