Коронавирус буюу covid-19-ын нөхцөл байдлын талаар ЭМЯ өдөр бүр 11:00 цагт хэвлэлийн бага хурал хийж байгаа. Энэ үеэр ХӨСҮТ-ын захирал Д.Нямхүү 273 хүнд давтан шинжилгээ хийхэд коронавирусний халдвар  илрээгүй гэдгийг мэдэгдлээ.

Тодруулбал,

·         ХӨСҮТ-д тусгаарлагдсан 192 хүнд

·         Цэргийн төв эмнэлэгт тусгаарлагдсан 42 хүнд

·         Дорноговь тусгаарлагдсан 34 хүнд

·         Тандалт судалгаагаар 5 хүнд нийт 273 хүнд давтан шинжилгээ хийхэд коронавирусний халдвар  илэрээгүй.

Дархан-Уул, Сэлэнгэ аймагт тус бүр нэг нийт хоёр сэжигтэй тохиолдол шинээр бүртгэгдсэн бөгөөд тусгаарлалт, тандалт, шинжилгээ судалгаа хийгдэж  байна.

Өнөөдрийн байдлаар Токиогоос онгоцоор ирсэн 26 хүнийг ХӨСҮТ-аас гаргасан. Дараагийн онгоцоор ирэх 74 хүнийг хүлээн авахад бэлэн болж бэлтгэлээ хангаад байгаа талаар ХӨСҮТ-өөс мэдээллээ.