Эрүүл мэндийн яамны ээлжит хэвлэлийн хуралд ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү оролцож мэдээлэл өглөө. 

Тэрбээр “Токио Улаанбаатарын транзит нислэгээр ирсэн 62 хүний шинжилгээнд коронавирус илрээгүй. Мөн ХӨСҮТ-д тусгаарлагдсан хоёр сэжигтэй тохиолдолд коронавирус илрээгүй.

Амар зачин буудалд тусгаарлаад байсан 169, Цэргийн төв эмнэлэгт байсан 74, Зүчи зочид буудалд байсан 4 иргэний давтан шинжилгээнд коронавирус илрээгүй.

Мөн тандалтын шугамаар авсан 26 хүнийн шинжилгээнд коронавирус илрээгүй байна.

Дөрөвдүгээр сарын 4-нд нийт 337 хүнийг шинжилгээнд хамруулсан бөгөөд бүх шинжилгээний хариу сөрөг гарсан" гэдгийг хэллээ.