“Hera Holding” компаний Ерөнхий Захирал, МАН-ын Бага Хурлын гишүүн Хассуурийн Ганхуяг өнөөдөр мэдээлэл хийж, АН-аас сонгууль нэр дэвшихээр зэхэж буй нэр дэвшигчдийн нэрсийг зарлав.

Тэрбээр энэ үеэрээ өөрт нь өнгөрсөн долоо хоногт 400 хүний нэрсийн жагсаалт бүхий захидал нэрээ нууцалсан АН-ын гишүүдээс ирсэн хэмээгээд түүнийгээ уншиж танилцуулав.

Нэрээ нууцалсан АН-ын гишүүд түүнийг АН-ын дарга С.Эрдэнэтэй өрсөлдөнө гэдгээ ил тод зарласан учраас Х.Ганхуягт хаяглан захидал илгээсэн гэж тайлбарласан гэнэ.