Сайн байна уу? Энэ өдрийн мэнд. Та бүхэндээ би өөрийн амьдралын бараан хэсгийг сэтгэлээ онгойтол бичих гэсэн юмаа.

Би одоо 40 нас руу ойртож яваа, энэ миний 2 дахь амьдрал, дагавар хүүтэй энэ залуутай суусан, суугаад 5 жил болж байна одоо жирэмсэн.

Миний анхны амьдрал хадам талын амьдралд хэт оролцдогоос болж 2 тийш болсон. Салсныхаа дараа 3 жилийн дараа даруухан, халамжтай, намайг тэгье ингэе гэвэл үргэлж дэмжиж байдаг залуутай учирсан. Гэхдээ тэр хүнд эрхэлсэн тодорхой ажил, төгссөн сургууль, эд хөрөнгө байгаагүй тэгсэн ч надад халамж хайр л байвал болоо гэж би сонгож суусан.

Ингээд би гадагшаа сурахаар яваад жилийн дараа нөхрөө татсан, хамтдаа амьдарч байх хугацаанд явган хэрүүл тасрахгүй л байлаа за яахав энэ амьдралд байх гэж боддог байлаа. Хүү минь ээж дээр монголд байдаг байлаа гэвч өвчний улмаас нас барж би хүүгээ авчирлаа. Хүү бид хоёрт хамаатан садан гээд байхаар хүмүүс бараг байхгүй гэхэд болно. За тэгээд ирсэн цагаас нь хойш хүүг минь ингэ тэг хааяа бүр цохиж авдаг би өмөөрч хэрүүл болно. Иймэрхүү асуудал нэг биш нилээн олон гарлаа би тэвчихийг нь тэвчиж, заримдаа өмөөрч барьцалдаж авна.

Энд эрэгтэй хүний цалин өндөр болохоор би л мөнгө олж байна би байхгүй бол та нар будаа гэж агсамна. Би зүгээр суудаггүй ажил хийж мөнгө олдог, гэтэл саяхан дахиад хүүг минь хичээлээ муу хийлээ гэж толгой руу нь цохилоо, би уурлаад хориглосон чинь намайг ор луу түлхээд дээрээс дараад авдаг юм байна амьсгал давчдаад босох гэж оролдоод чадсангүй, гэтэл хажууд байсан дүү охин (хамт амьдардаг) та болиочээ жирэмсэн хүнийг гээд гарнаас нь татсан боловч дийлэхгүй харин нөгөө нөхөр гэх хүн маань чи цаашаа бай чамд хамаагүй гэж тэр охин руу хашгирч байна. Нөгөө охин бүр сандраад нөгөө өрөөнөөс бас нэг охиныг дуудаж арай гэж салгаад намайг мулталж авлаа.

Би ч тэр үед ингээд хүүхдээ алдлаа гэж бодсон, намайг жирэмсэн гэж тоож байгаа ч юм алга ээ бурхан минь араатантай амьдарч байгаа санагдсан хэлэх үг олдохгүй уйлж л чадах юм дөа. Салья гэхээр та нарт зарцуулсан мөнгийг маань өг тэгвэл би явлаа гэнэ, урд нь ямар байснаа хүн санадаггүй бололтой. Бас болоогүй өөрийнхөө ээжийг тэнгэр мэт дээдэлдэг мөртлөө миний бурхан болсон ээжийг муухайгаар хэлнэ ямар хүмүүжилтэй хүн юм байгаа юм ингэж зааж сургасан юм байлгүй бас муудалцахаараа гэрийнхэндээ намайг есөн шидээр муулж ярина, намайг гуя чинь ийм бүдүүн болж, цагаан үс чинь гарчиж гэх мэтээр гоочилно. Хамт байр хөлслөөд амьдарч байгаа хүмүүс гаргаж байгаа аашийг нь хараад толгой сэгсэрнэ яаж ингэж тэвчиж байна аа гэдэг.

Гэрийнхэнд нь хэлсэн хүнээ байж байгаам байна, хүчирхийлэгч болж байгаам байна гэсэн хоорондоо ярилцаад энэ хүндээ хэлэхиймүү яахын бүү мэд. Би ч эхэндээ мөчөөгөө өгөхгүй тэмцэлддэг байлаа одоо үнэхээр залхаж, үзэн ядах сэтгэл төрж байна. Өөрийнх нь зөв юм шиг хээв нэг хурхираад унтаж байна даа гэж. Би одоо бодож сууна боловсролгүй хүн мунхаг муйхар төлөвшөөгүй, юмыг наана цаанаас нь бодох, асуудлыг зөвөөр шийдэх чадваргүй байдаг юм байна даа. Хүүгийн минь ааш зан эвдэрвэл яана нэг өдөр энэ залуу руу намайг өмөөрч дайрвал яана, сэтгэл санаа нь муухай бодлоор дүүрвэл яана гэж их зовох боллоо.

Уул нь сургуулиа төгсөх ойртоод л байна хажуугаар нь корона вирус их зүйлийг хааж байна аа, түших ах дүү байхгүй хүнд хэцүү үе ирээд байна, яаж энэ асуудлыг даван туулж гарах ухаанаа олохгүй л байна. Энэ хүнээс салаад хүүгээ дагуулаад гэдсэн дэх маамаатайгаа хаяаад явахуу эсвэл бүх зүйл цэгцэртэл тэсэх үү эсвэл хашрааж ухаан оруулахуу гэд түмэн бодол эргэлдэж байна. Бурхан гэж байдаг бол надэд авралын гараа сунгах байх гэж найдах юм, ийм үед ээжээ гээд ярих ээжтэй хүмүүст хамгийн их атаархаж байна. Ганцхан удаа ээжтэйгээ ярих юмсан. Ээж хүн үргэлж үнэнийг хардаг хэлдэг. Ээжээ би таныгаа хязгааргүй их санаж байна тэнэг охиноо уучлаарай хайрт ээж минь