сайн байна уу нэр нууцлаад өгөөрэй. зөвлөгөө авах гэсэн юм. Би одоо 33 настай ганц бие. 2019 оны 5 сард 1 залуутай танилцсан одоог хүртэл оройд чатаар л харилцах юм.

Тэр хүн хэлэхдээ эхнэр хүүхэдгүй, амьдралд нь 1 л эмэгтэй хүн байсан тэр нь гадаад яваад салсан гэсэн. Гол нь утасны цаанаас бол сууна хамт амьдарна гэх утгатай юм ярих хирнээ ерөөсөө надтай уулзья энэ тэр гэдэггүй. Ер нь ажилгүй үедээ гэрээсээ ч гардаггүй. Жил гаран болоход найз нөхөдтэйгээ уулзаж наргиж цэнгэж явсан нь гарын 5 хуруунд багтахаар архи тамхи хэрэглэдэггүй хүн. Ийм хүнийг яах ёстой юм болоо.

Харьцахаа больё гээд 2 ч удаа блоклож үзсэн, даанч тэгж ингэж байгаа л 1 мэдэхэд холбогдсон байдаг. Хамгийн сүүлд блокоо гаргаад харилцсанаас хойш ажил багатай байж огт уулзья гэхгүй байна.