Эрүүл мэндийн яамнаас COVID-19 халдварын цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ. 

Өнөөдөр ХӨСҮТ-ээс таван хүн эдгэрч эмнэлэгээс гарч байна. Ингэснээр батлагдсан нийт 98 тохиолдолын 20 хүн эдгэрч одоогоор 171 хүн эмнэлэгийн хяналтанд байгаа юм. Өнөөдөр эдгэрч эмнэлэгээс гарч байгаа таван хүний дөрөв нь 20-21 насны оюутан бол нэг нь 55 настай эмэгтэй аж. 

Үүнээс гадна хүмүүст хийсэн давтан шинжилгээгээр коронавирусийн халдвар илрээгүй юм. 

ХӨСҮТ-д 171 хүн эмчилгээ, ажиглалтад байна. 

Тавдугаар сарын 14-нд ХӨСҮТ-ийн хоёр лаборатори болон Дархан-Уул аймгийн вирус судлалын салбар лабораторид нийт хүнд 381 шинжилгээ хийлээ. Бүгдэд коронавирус илрээгүй.

Тодруулбал, ХӨСҮТ-ийн хоёр лабораторид ХӨСҮТ-д болон ажиглах байруудад тусгаарлагдсан иргэд, Истанбул-Улаанбаатарын нислэгээр ирсэн хүмүүсийн шинжилгээ багтаж байгаа.  

Мөн тандалтын зорилгоор цуглуулсан сорьцод шинжилгээ хийсэн.