Өнөөдөр МАН-ын бага хурал хуралдаж 2020 оны УИХ-ын сонгуульд нэр дэвшигчдээ тодруулах гэж байгаа. Өглөө эхэлсэн бага хурлын дараахан Ж.Сауле гишүүн өөрийн албан ёсны цахим хуудастаа аймгийнхаа намын хороог шударга бус ажиллаж байгааг илэрхийлэхийн зэрэгцээ, намын даргаа шударга байж мандат олгоно гэдэгт итгэж байгаагаа илэрхийлсэн. 

Хэрэв шударга бус шийдвэр гарвал хэвлэлийн хурал хийж тэмцэхээ зарласан. Тэгвэл баттай эх сурвалжийн мэдээлж буйгаар дэд сайд Ж.Саулег Баян-Өлгий аймагт нэр дэвшүүлэх асуудал яригдаж эхэлсэн гэнэ.

Бид энэ талаар эргэж мэдээлсээр байх болно.