Амьдралын амар амгалан, тав тух, таашаал мэдрэмжийг та бид хамгийн түрүүнд хаанаас хайдаг вэ. Мэдээж ихэнх цагаа өнгөрөөдөг өргөө гэрээсээ.

Тийм ч учраас орчин цагт хэн хүнгүй орон гэрээ ая тухтай байлгахад мөнгө харамгүй зарцуулж, хамгийн гол нь чанарыг эрхэмлэдэг болсон. Тэгээд ч эдийн засгийн хямрал нүүрлэсэн үед хүртэл үл хөдлөх хөрөнгийн зах зээл үргэлж эргэлтэнд байж, тансаг зэрэглэлийн орон сууц, хауснууд талх шиг л зарагддагийн цаад шалтгаан энэ.

Тэр тусмаа сүүлийн хэдэн жил дүнзэн хаусны эрэлт огцом өссөн нь “Соронз”-ын анхаарлыг эрхгүй татлаа. Учир юунд байна гэхээр нэн түрүүнд жинхэнэ утгаараа эко сууц. Үүгээрээ барилгын салбарт өөр юутай ч харьцуулашгүй. Байгалийн цэвэр дүнзийг хэлбэр дүрс, өнгө чанарыг нь огтхон ч алдагдуулалгүйгээр хаус болгодог. Тийм ч учраас бүхэл өдрийн турш ойд байгаа мэт мэдрэмж төрүүлэхээс гадна модны таатай үнэр сэтгэл зүйг гайхалтай тайвшруулдаг аж.

Аз атганд тань, хаус хажууханд чинь!

Хот даяараа цэвэр агаар, цэнгэг ус, ой модтой ойр байхыг хүсдэг болсон. Түүнтэй нь яг тохирох сууц бол яах аргагүй дүнзэн хаус. Мэдээж бэлтэй эрхмүүдийн хувьд хурууны үзүүрээр л биелэх тохилог хауснуудын ханшийг сонирхлоо. Дунджаар 70-аас 100-н сая төгрөгтэй байхад тов хийсэн дүнзэн хаустай болох боломжтой юм билээ. Манайд ихэнхдээ орос, финлянд технологиор баригддаг бөгөөд нүд хужирлахуйц өнгө үзэмжтэй, тансаг зэрэглэлийн хауснууд ихэнхдээ Санзай, Нүхт, Гүнт зэрэг зуслангийн бүсэд нэжгээд байдаг. Ёстой нөгөө “харахаас хазахын заяа байх биш” гэдэг шиг үлгэрийн мэт үзэмжтэй, үнэ өртгийн хувьд ч жирийн залуу гэр бүл дийлэхээргүй гэж төсөөлөгддөг.  Аа гэхдээ яг ийм хаус холын мөрөөдөл байхаа больсон байна шүү. “Unitel”-ийн мөрөөдлийн байшинтай картаар утсаа цэнэглээд л 80-н саяын үнэтэй хаусны эзэн болох боломж хүн бүрт нээлттэй болоод байна. Өөрөөрөө хэлбэл аз атганд тань багтвал хаус хажууханд чинь байна гэсэн үг. Бүр тодруулбал “Русский дом” компани дүнзэн хаусыг тань орос технологийн дагуу барьж өгөөд зогсохгүй шалны халаалт, цахилгааны монтаж, сантехникийн асуудлыг ч бүрэн шийдэж өгөх аж. Сибирийн гүн ойгоос авчирсан дээд зэрэглэлийн нятаршилтай дүнзээр баригдах тул чанар, даацад нь санаа зоволтгүй. Угсралтын явцад хуванцар, нийлэг материал огт ашигладаггүй болохоор харшилтай хүн ч тайван аж төрж болохоор юм билээ. Чухам  хэн гээч азтай аавын хүү, ээжийн охин Unitel-ийн мөрөөдлийн байшинг хожиж, эмгэн өвгөн болтлоо аж төрж, амьдран суух хувьтай юм бол доо.  

Эх сурвалж: Соронз сэтгүүл