Дархан-Уул аймгийн Дархан сумын 16 дугаар багийн “Задгай”-д “Хово” загварын өөрөө буулгагч машин онхолджээ. Улмаар автомашины төмөр эд ангид хүн хавчуулагдсан байна гэх дуудлагыг тавдугаар сарын 25-ны өдрийн 19:42 цагт өгчээ. 

Тус аймгийн Онцгой байдлын газрын алба хаагчид 5 км зам туулан 19:50 цагт очиход  “Хово” загварын өөрөө буулгагч онхолдож Дархан-Уул аймгийн Дархан сумын иргэн М /45 настай, эрэгтэй/ автомашины төмөр эд ангид хавчуулагдан нас барсан тул цогцсыг гаргаж тус аймгийн Цагдаагийн газрын жижүүрийн бүрэлдэхүүнд шилжүүлсэн байна.