Малчид, иргэдэд зориулсан мэдээ: Өнөөдөр баруун аймгуудын нутгийн зарим газраар, төвийн аймгуудын нутгийн баруун хэсгээр бороо, уулаараа нойтон цас орно.

2020 оны 05 дугаар сарын 31-ны 08 цагаас 20 цаг хүртэл: Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Баруун аймгуудын нутгийн зарим газраар, төвийн аймгуудын нутгийн баруун хэсгээр бороо, уулаараа нойтон цас орно. Салхи нутгийн баруун хагаст баруун өмнөөс баруун хойш эргэж, бусад нутгаар өмнөөс секундэд 6-11 метр, зарим газраар секундэд 14-16 метр хүрч ширүүснэ. Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг,  Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Эгь-Үүр голын хөндийгөөр 7-12 хэм, Эхийн голын Баянбүрд орчмоор 25-30 хэм, Их нууруудын хотгор, говийн бүс нутаг, Орхон, Сэлэнгэ, Хараа, Ерөө голын хөндийгөөр 19-24 хэм, бусад нутгаар 15-20 хэм дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ: Үүлшинэ. Бороо орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр, зарим үед секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Өдөртөө 18-20 хэм дулаан байна.

2020 оны 05 дугаар сарын 31-нээс 06 дугаар сарын 04-нийг
хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв

31-нд Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар, 6 дугаар сарын 1-нд төв болон говийн аймгуудын нутгийн зарим газраар, 2-нд төв болон зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 3-нд нутгийн зарим газраар бороо орно. Салхи 31, 2, 3-нд зарим газраар секундэд 13-15 метр хүрч ширүүснэ. 2-нд нутгийн зүүн хэсгээр сэрүүхэн байх боловч, бусад хугацаанд Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Эг-Үүр, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз голын хөндийгөөр шөнөдөө 0-5 хэм хүйтэн, өдөртөө 10-15 хэм, Их нууруудын хотгор болон говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 10-15 хэм, өдөртөө 24-29 хэм, бусад нутгаар шөнөдөө 0-5 хэм, өдөртөө 16-21 хэм дулаан байна.