ЭМЯ-ны Тандалт, шуурхай удирдлагын хэлтсийн дарга Д.Нарангэрэл "Коронавирусийн халдвар дэлхийн 216 улс оронд бүртгэгдэж, 6 сая 150 мянган хүн өвчилж, 370,000 хүн нас баржээ. Энэ өвчний улмаас 3 сая хүн эмчлэгдэж байгаа бол 2.7 сая хүн эдгэрч, эмнэлгээс гарчээ.

Сүүлийн 24 цагийн дотор 123,000 хүн шинээр өвчилж, 4,000 гаруй хүн нас барсан байна. Үүнийг өмнөх өдөртэй харьцуулбал өвчлөл буурсан байна.

ОХУ-д 24 цагийн дотор 8,952 хүн коронавирусийн халдвар шинээр авжээ. Манай хил олон аймагтай хил залгаа Буриад, Эрхүү, Тува, Читад өвчлөл 27-168 шинэ тохиолдлоор нэмэгджээ.

Ялангуяа Эрхүү хотод 168 тохиолдол шинээр нэмэгдсэн нь өмнөд өдрийнхөөс 108 тохиолдлоор нэмэгдэж, халдварын эрч хэвээр байна. Иймээс хил залгаа аймгийн иргэдийг анхааралтай байхыг зөвлөж байна.