Жүжигчин Мэтлэнд Уорд гэх бүсгүй коронавирусийн хөл хорионы үед насанд хүрэгчдэд зориулсан киноны жүжигчин болсноор өмнө байгаагүйгээрээ их ашиг олох болжээ. 

Түүний хувьд нууц зураг болон дүрс бичлэгээ худалдан орлого олдог аж. Интернэт хэрэглэгчид түүний OnlyFans хуудсыг даган нууц бичлэгийг нь үздэг бөгөөд үүний хариуд жүжигчин бүсгүй 4-р сарын дунд үе гэхэд 15 мянган дагагчтай болж, нэг дагагчаас сардаа дунджаар 7,99 доллар авдаг байна. Үүнийг тооцоолбол сардаа 120 мянган долларын /335 сая орчим төгрөг/ ашигтай аж. 

КОВИД-19 өвчний дэгдэлт нь түүний интернэт орчны дагагчийг эрс нэмэгдүүлсэн гэдгийг тэрбээр онцлон ярьжээ. 

Энэ жил 43 настай Уорд өнгөрсөн оны 10 сард насанд хүрэгчдийн киноны жүжигчин болсон талаараа ярьж байжээ. Өмнө нь тэрбээр хүүхэд, өсвөр үеийнхэнд зориулсан "Boy Meets World" нэртэй цуврал киноны жүжигчин байжээ.