Нийтийн хэв журам хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах албаны Хүрээлэн буй орчны хяналтын хэлтсийн  алба хаагчид  Өлзийт дэх шалган нэвтрүүлэх цэгээр 2020 оны 06 дугаар сарын 02-ны  өдрийн 20:30 цагийн орчимд  хэрэг илрүүлсэн байна. Тодруулал, иргэн Э  нь Дунд говь аймгийн нутаг дэвсгэрээс хууль бусаар хуучны эдлэл олборлон /данх, жижиг цөгц, цэцгэн хээтэй зэс төмөр зэрэг/ тээвэрлэж явсныг илрүүлж нутаг дэвсгэрийн цагдаагийн  байгууллагад  шалгуулахаар  харьяаллын дагуу шилжүүллээ.