Маргааш Бурхан багшийн их дүйчин өдөр тохиож байгаа учраас УИХ-аас баталсан хуулийн дагуу бүх нийтээрээ амарна. Бурхан багшийн их дүйчин өдөр мах идэхийг цээрлэж, бацаг барьдаг уламжлалтай.

Мөн үүнтэй холбоотойгоор архи, согтууруулах ундаа хэрэглэхгүй байхыг уриалж байгаа юм байна. Тухайлбал, Төв аймгийн ИТХ-ын тэргүүлэгчид Бурхан багшийн их дүйчин өдөр буюу маргааш аймгийнхаа хэмжээнд архи, соггууруулах ундаа худалдаалахыг хориглосон шийдвэр гаргажээ.