Сонгуулийн дуулиан шуугиан сошиал орчинд хөврөөд эхэлсний нэг нь нэр дэвшигчдийн фото зургууд. Алсын бараа ширтэж, морь мал унаснаас эхлүүлээд айлын хашаа дэрлэж, буу шийдэм агссан нэр дэвшигчид сошиал хэрэглэгчдийн ярианы гол сэдэв болж байна.

Хэзээнээс баалж, даапалж хөгжилдөөд сурчихсан сошиал хэрэглэгчид 2020 оны сонгуулийн сурталчилгааны “шилдэг зураг”-ийг шалгаруулж. Олны дунд рейтингээрээ нэлээн дээгүүрт яригдаж, өөлөх зүйлгүй шилдэг зураг авалтын нэгээр Ардчилсан намаас Өвөрхангай аймагт нэр дэвшиж буй гурвын зураг цохиж явна. Тэдний самбартай зураг энгийн бөгөөд ажил хэрэгч гэсэн тодорхойлолтыг аваад байгаа бөгөөд элдэв жүжиглэлтгүй, “байгаагаараа” байгаа нь сошиалынханд таалагдсан гэжээ.

Энэ зургийн эзэд Баялаг бүтээгчдийг дэмжих холбооны ерөнхийлөгч Ч.Даваабаяр, Өвөрхангай аймгийн АН-ын дарга, хуульч О.Алтангэрэл,  АН-ын гадаад харилцааны хэлтсийн дарга Батхүү агсны хүү Б.Ганхөлөг нар юм. Энэ хүртэл хийж ирсэн ажил, алба, зам мөрөөс нь харсан ч  тэдний мөн чанар зурагтайгаа их нийцжээ.  Ер нь ард иргэд төрийн түшээдээс ажил хэрэгч, үнэнч байхыг л хүсэх болсон. Тиймээс ч эдгээр залуусын энгийн бөгөөд ажил хэрэгч зураг сошиалинхны таашаалыг хүртсэн бололтой. Энэ мэтээр таашаал хүлээсэн элдэв чимэг будаггүй зурагнууд байхад сонгогчид дээрээ очиж байж нутагтаа амарч, дайлуулж цайлуулж яваа юм шиг морь унаж налайсан сурталчилгааны зурагнууд ч битүү. Энэ нь голцуу МАН-ын нэр дэвшигчид байх бөгөөд “дарга дээшээ, баатар доошоо” гэдэг хэвшмэл ойлголт шууд үнэртэх шиг.

Эцэст нь сонгогчид нэр дэвшигчдээс нэг л зүйлийг хүсч байгаа “үнэн бай” гэж!  Энэ шалгуурыг наад захын сурталчилгааны зурагнаас эхлээд л олон зүйлээс анзаарч харж болохоор байна, сонгогчдоо!  Бас дээр нь Монголчууд нэгэнт улиг болсон сонгуулийн PR сурталчилгаа болон “хуучин зүйлээс” хэдийн залхаж эхэлсэн гэдгийг энэ 2-хон зураг харуулаад өгч байна. Сонгууль дуусахад  19 хоног үлдээд байна. Энэ хооронд энэ мэт сонгогчид бидний мэлмийг мялаах зүйл бишгүй гарах биз ээ. Харин бид ганцхан том зорилготой. Сонголтоо зөв хийх! Хамгийн гол нь оролцох!!!