“The Voice of Mongolia” шоуны хагас шигшээ шат өнгөрсөн амралтын өдрөөр болж баг тус бүрээс шилдэг нэг оролцогч тунаж үлдээд байгаа билээ.

Өнгөрсөн улирлын ялагчийг сойсон шүүгч, дасгалжуулагч Укагийн багаас энэ удаагийн финалд үзэгчдийн саналаар Э.Дашням шалгарч, С.Марал-Од тэмцээнээ өндөрлүүлсэн. Харин энэ сонголтын талаар цахим орчинд янз бүрээр бичигдэж байна.

Тэгвэл С.Марал-Од өөрийн фэйсбүүк хуудсаар дамжуулан сэтгэгдлээ ингэж илэрхийлжээ. 

Тэрбээр “Би Дашням ахынхаа тухай бичмээр санагдаад. Дашням ах маань өмнө нь хэзээ ч гадаад дуу дуулж байгаагүй энэ шатан дээр анх удаа гадаад дуу бэлдэж дуулсан. Бэлтгэлийн эхний өдөр үгээ хэлж чадахгүй ам нь эвлэж өгөхгүй хэцүүхэн байсан ч гэсэн хоёр өдрийн дотор маш их хичээж үг нэг бүрийг хэлж сурах гэж, дууныхаа мэдрэмжийг ойлгох гэж үнэхээээр чармайгаад маш хурдан сайжирсан. Дуугаа сайхан ч дуулсан. Түүний хичээл зүтгэлийн үр дүнг хараад бахархаж, хүндэлж хайрлаж байна аа. Erdenee Dashnyam та чадсан шүү. Дараагийн шатанд нь чадах бүх зүйлээрээ тусалж дэмжинэ ээ. Харин та нар минь түүнийг хайрлаж дэмжиж ирсэн сэтгэлээрээ үргэлжлүүлэн дэмжсээр байгаарай хэмээн хүсье. Хүндэт үзэгчид минь хамт байгаарай.#TeamUka #Oneteam УРАГШАА!” гэжээ.