Казахстаны Ерөнхийлөгч асан, 79 настай Нурсултан Назарбаевийн Covid-19 шинжилгээний хариу эерэг гарч, тусгаарлалтад орсон талаар түүний төлөөлөгч Айдос Укибай твиттер дээрээ жиргэжээ.

Айдос Укибай “Санаа зовох зүйлгүй. Түүний бие сайн байгаа. Тусгаарлалтаасаа ажлаа үргэлжлүүлэн хийнэ” хэмээн бичсэн байна. Казахстанд өнөөдрийн байдлаар халдвар авсан нийт 15877 тохиолдол, нас барсан 100 хүн бүртгэгдээд байна.