УИХ-ын сонгуулийн санал хураалт орон даяар явагдаж байгаа энэ өдөр зарим нэр дэвшигчдийн зүгээс  өрсөлдөгчөө харлуулсан гүтгэлэг гаарсаар байна.Тухайлбал, УИХ-ын сонгуулийн 29-р дүүрэгт АН-аас  нэр дэвшин өрсөлдөж байгаа  Ч.Өнөрбаярын штабаас МАН-аас нэр дэвшин өрсөлдөж байгаа  Г.Амартүвшингийн нэр хүндэд халдах зорилгоор Ерөнхийлөгчийн зарлигийг хуурамчаар үйлдэж, Монгол Улсын  харьяатаас гарсан мэтээр худал мэдээлэл түгээж, иргэдийн сонго эрхэнд халдахыг санаархаж байна.  
Энэ хэргийг Тагнуулын байгууллагад өгч шалгуулахаар хандсан байна.