Ѳмнѳговь аймгийн МАН-ын хорооны хурал 89,9%-ын ирцтэй хуралдаж, Ѳмнѳговь аймгийн Засаг даргад Хорлоогийн Батболдыг дэвшүүлэхээр 54,5%-ийн саналаар дэмжжээ.

Х.Батболд нь Баян-Овоо сумын Засаг даргын орлогч, Засаг дарга, Ѳмнѳговь Аймгийн Засаг даргын орлогчоор тус тус ажиллаж ирсэн. Аймгийн ИТХ-д 3 удаа тѳлѳѳлѳгчѳѳр сонгогдон ажиллажээ. Мөн аймгийн намын хорооны орон тооны бус дэд даргаар аймгийн ИТХ-ын дарга Х.Сугир, Даланзадгад сумын намын хорооны дарга Т.Алтансүх, Тавантолгой ХК-ийн ТУЗ-ын дарга В.Мөнхбат, Хөгжил хөрөнгө оруулалтын газрын дарга Ц.Будгэрэл нарыг сонголоо.