Их, дээд сургуульд элсэгчдээс авдаг Элсэлтийн ерөнхий шалгалт  улсын хэмжээнд 2020 оны долдугаар сарын 2-ны өдрийн 10:00 цагт Монгол улсын түүхийн хичээлээр эхэлж байна.

УОК, ЭМЯ, Мэргэжлийн хяналтын байгууллагуудаас гаргасан халдвар хамгааллын дэглэмийг сахих заавар, зөвлөмж, өгч буй чиглэл, шаардлагын дагуу шалгуулагчдыг шалгалтын байранд оруулахдаа бөөгнөрөл үүсгэхгүй байх үүднээс суудлын хуваарь дээр тухайн шалгалтыг өгөх шалгалтын байр, ирэх цагийн тов, нэвтрэх хэсгийн дугаарыг тусгайлан зааж өгсөн байгаа. Шалгуулагч та бүхэн шалгалт өгөх шалгалтын байранд “Суудлын хуваарь”-т заагдсан цагаас хоцрохгүй ирээрэй.