УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Ерөнхий сайдыг томилох асуудлыг хэлэлцэж, гишүүдийн олонхийн саналаар У.Хүрэлсүх Монгол Улсын ерөнхий сайдаар хоёр дахь удаагаа сонгогдлоо.

Тэрбээр, Манай улсын ард иргэдээ, МУ-ын Ерөнхийлөгч өө, Та бид туурга тусгаар улсынхаа төрийг сонголоо. Бидэнд итгэл үзүүлсэн ард түмэндээ баярлалаа.

Ард түмнийхээ итгэлийг зүтгэлээр хариулах цаг ирлээ. Манай ард түмэн төр барих эрхээ эдэлж, задарсныг засагладаг, ядарсныг хайрладаг төртэй байхыг хүслээ.

Засгийн газар ирэх 4 жилд импортлогч улсаас экспортлогч улс болохын төлөө ажиллана. Хүнсний хэрэгцээгээ дотооддоо хангаж, хүнс экспортлогч улс болно.

Нам дамжсан улстөр бизнесийн олигархи бүлгүүдтэй бид тэмцэж байна. Ард түмэн маань эх орныхоо баялгийн эзэн болохыг хүсэж байна. Монгол төр шударга бусын өмнө толгой гудайх учиргүй. Цаашид нийгэмд шударга ёсыг бэхжүүлэх, төрийн албанд шударга ёсыг тогтооход онцгой анхаарч ажиллана. 

Банкны салбарт реформ хийнэ. Зээлийн хүүг сарын 1 хувьд хүргэхийн төлөө шат дараатай ажил хэрэгжүүлнэ. Манай шинэ Засгийн газар ёс зүйтэй, сахилга баттай, ард түмнээ гэсэн сэтгэл зүтгэлтэй ажиллана.