Энэ оны зургаадугаар сарын 29-ны өдөр 12.10 цагийн үед Сүхбаатар дүүргийн 19-р хороо, Шарга морьтын уулзвар орчим, М жолоочтой “Toyota Alphard” маркийн автомашин нь хурдыг хэтрүүлэх, хүүхдийг буруу тээвэрлэх зөрчил гаргасан зөрчлийг иргэдээс цахим хэлбэрээр ирүүлсэн. Тус зөрчлийг тээврийн цагдаагийн албан хаагчид шалгаж, иргэн М-д зөрчлийн тухай хуулийн 14.7.3-ын 32 дахь хэсэгт заасанчлан арга хэмжээг тооцож ажилласан.

Тодруулбал, М-ын жолоо барих эрхийг 6 сараар хасаж, 50 мянган төгрөгөөр торгосон байна.