Н.Номтойбаяр нарт холбогдох хэргийн шүүх хуралдаан Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд өнөөдөр /2020.07.02/ яг одоо эхэлж байна. Энэ удаагийн хурал хойшлохгүй бол Н.Номтойбаярыг цагаатгах болно. Хэрвээ гэм буруутай гэж үзэх юм бол ял оноох болно. 

Нийслэлийн прокурорын газраас Н.Номтойбаяр нарт Эрүүгийн хуулийн 21.2 дугаар зүйл /худал мэдүүлэх/-ийн 21.2-1, 22.1 дүгээр зүйл /Эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах/-ийн 22.1-3-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж шүүхэд ирүүлсэн. 

Үүний дагуу  2020 оны тавдугаар сарын 28-ны өдөр Н.Номтойбаяр нарт холбогдох эрүүгийн хэргийн урьдчилсан хэлэлцүүлэг болж, “...мөрдөгчийг дарамталсан, үндэслэл бүхий баримт, мэдээлэл байгаа” гэх үндэслэлээр дараагийн шүүх хуралдаан болтол цагдан хорих шийдвэрийг гаргасан.

Улмаар гэм буруугийн шүүх хурал удаа дараа хойшилсоор өнөөдрийг хүрээд байгаа юм. 

Бид шүүх хурын талаар эргэж мэдээлэх болно.