УИХ-ын 2020 оны ээлжит сонгуулиар МАН, АН-ын олон удаа сонгогдсон голдуу гишүүд өвдөг шороодсон. Тэдний нэг болох Д.Лүндээжанцан ирэх дөрвөн жилд лааз өшиглөхөөргүй болжээ.

Тэрээр тун удахгүй УИХ-ын даргын зөвлөхөөр томилогдох гэж байна. Д.Лүндээжанцан УИХ-ын дарга Г.Занданшатар нар Үндсэн хуулийн өөрчлөлт, Ард нийтийн санал асуулга зэрэг дээр хамтран ажилласан. Мөн Г.Занданшатарын Зөвлөлдөх ардчиллыг нь ойлгодог цөөхөн хүний нэг нь Д.Лүндээжанцан юм.