Сүүлийн 3 жилийн байдлаар зам тээврийн ослын улмаас 149 хүүхэд нас баржээ. Тодруулбал,  2017 онд 55, 2018 онд 45, 2019 онд 49, 2020 оны эхний хагас жилд 26 хүүхэд зам тээврийн ослын улмаас нас баржээ. Эдгээр ослоос голлон анхаарууштай нь хөдөө орон нутагт хүүхэд малаа хариулах болон ахуйн хэрэгцээнд мотоцикл унаж  улмаар осолдож амь насаа алдах явдал  буурахгүй байна. 

Энэ  оны  эхний  хагас  жилийн байдлаар улсын хэмжээнд хөдөлгөөний  аюулгүй  байдал, тээврийн хэрэгслийн ашиглалтын журмын эсрэг гэмт хэрэг 440 бүртгэгдсэн ба зам тээврийн ослын улмаас 118 хүн нас барж, 338 хүн гэмтсэн байна.  

Тиймээс  цагдаагийн байгууллагаас иргэдийг зам тээврийн осол хамгийн ихээр үйлдэгддэг 7, 8 дугаар сард буюу энэ оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн улсын хэмжээнд “Яараад яахав дээ” уриатайгаар урьдчилан сэргийлэх аяныг зохион байгуулж эхэллээ.  

“Яараад яахав дээ”  аян хүүхэд залуусыг зам тээврийн ослоос урьдчилан сэргийлэх, жолооч, зорчигч нарт зөв дадал, хандлага, соёл төлөвшүүлэх зорилготой юм. 

Сэрэмж хэзээ ч илүүдэхгүй... Яараад яахав дээ...