ХӨСҮТ-ийн ерөнхий захирал Д.Нямхүү ЭМЯ-ны ээлжит хэвлэлийн хуралд оролцож, COVID-19 халдварыг илрүүлэх шинжилгээний хариунуудыг танилцууллаа.

Тэрбээр "Долдугаар сарын 5-ны өдөр гурван лабораторид нийт 334 шинжилгээ хийхэд бүгдэд нь коронавирус илрээгүй. Тэдгээрийг задалж танилцуулбал, ХӨСҮТ-д тусгаарлагдсан тав, тандалтын зорилгоор хийсэн долоо, ажиглах байранд тусгаарлагдсан 26 хүний давтан, Токио-Улаанбаатарын онгоцоор ирсэн 262 хүний шинжилгээ, Алтанбулаг боомтоор орж ирсэн 32 жолооч, Сэлэнгэд тусгаарлагдсан хоёр хүний шинжилгээнд коронавирус илрээгүй.

Өнөөдөр гурван хүн эдгэрч ХӨСҮТ-өөс дараагийн шатны ажиглалт руу шилжлээ. Нийт батлагдсан 220 тохиолдлоос 188 хүнийг эмчилж эдгээлээ. 32 хүн эмчилгээнд байгаагийн биеийн байдлыг үнэлбэл, 30 нь хөнгөн, хоёр нь хүндэвтэр байгаа.

Мөн ажиглах байранд тусгаарлагдсан байсан жирэмсэн эмэгтэйг ХӨСҮТ-д авчирч төрүүллээ. Охинтой болсон.

Өчигдөр Алтанбулаг боомтоор орж ирсэн 134 хүнийг Дархан-Уул аймагт тусгаарласан" гэв.