УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдааныг өнөөдөр 16.00 цагт зарлажээ. Хуралдаанаар Засгийн газрын бүтэц, бүрэлдэхүүн, сайд нарын асуудлыг хэлэлцэхээр болсон байна.

Чуулганаас өмнө Төрийн байгуулалтын байнгын хороо 15:00 цагт хуралдахаар товлолоо.  Хуралдаанаар Засгийн газрын бүтэц, бүрэлдэхүүний тухай хуулийн төслийг хэлэлцэхээр төлөвлөжээ. Үргэлжлүүлээд чуулган хуралдах юм.