ЭМЯ-аас КОВИД-19   цар тахлын тухай цаг үеийн мэдээллийг өдөр бүр өгч байгаа. 

Өчигдөр дэлхийн хэмжээнд Коронавирусний халдварын 203 000 гаруй шинэ тохиолдол бүртгэгдсэн байна. Ингэснээр дэлхийн 216 улс бүс нутагт 11.6 сая хүн коронавирусний халдвар авч, 6.27 сая хүн эдгэж, 537 000 гаруй хүн нас баржээ.

Манай улстай хил залгаа  ОХУ-д  өчигдөр  6611 хүн нэмж өвчилсөн бол 135 хүн нас барсан байна. Ингэснээр ОХУ-д батлагдсан тохиолдолд  688 000 гаруй болоод байна.

Мөн манай улстай хил залгаа  Чита, Буриад, Тува улсуудад 41-75 хүн өвдсөн байна. Тувад өвчлөл буурах төлөвтэй байна.

Энэтхэг, ОХУ, Бразил, АНУ, Перу, улсууд өвчлөлийн тоогоороо эргүүлж байна.