УИХ-ын чуулганы өнөөдөр /2020.07.08/-ийн хуралдаан эхэллээ. Хуралдаанаар Монгол Улсын Засгийн газрын сайд нарыг томилох асуудлыг хэлэлцэж байна. Ерөнхий сайд У.Хүрэлсүх сайд нараа танилцуулж байна.

ЗАСГИЙН ГАЗРЫН ГИШҮҮН САЙД НАРЫН НЭРС: 

  1. Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын даргад УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнэ,
  2. Шадар сайдад УИХ-ын гишүүн асан Я.Содбаатар,
  3. Эрчим хүчний сайдад Багануур хотын захирагч асан Н.Тавинбэх,
  4. БШУ-ны сайдад БСШУС-ын яамны төрийн нарийн бичгийн дарга Л.Цэдэвсүрэн,
  5. Сангийн сайдад УИХ-ын гишүүн Ч.Хүрэлбаатар,
  6. Зам тээврийн хөгжлийн сайдад тус яамны дэд сайд Л.Халтар,
  7. Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдад Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын дарга З.Мэндсайхан,
  8. Соёлын сайдад ШУА-ийн Түүх, архелогийн хүрээлэнгийн захирал С.Чулуун,
  9. Байгаль орчин, аялал жуулчлалын сайдад УИХ-ын гишүүн Д.Сарангэрэл,
  10. Эрүүл мэндийн сайдад Нэгдүгээр эмнэлэгийн дарга Т.Мөнхсайхан,
  11. Барилга хот байгуулалтын сайдад тус яамны дэд сайд Б.Мөнхбаатар,
  12. Батлан хамгаалахын сайдад тус яамны газрын дарга, бригадын генерал Г.Сайханбаяр,
  13. Хууль зүй, дотоод хэргийн сайдад УИХ-ын гишүүн Х.Нямбаатар,
  14. Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайдад Үндэсний статистикийн хорооны дарга А.Ариунзаяа,
  15. Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайдад “Монголросцветмент” компанийн дэд дарга Г.Ёндон,
  16. Гадаад харилцааны сайдад УИХ дахь МАН-ын бүлгийн ажлын албаны дарга Н.Энхтайван нарыг тус тус өнөөдрийн УИХ-ын нэгдсэн чуулганаар батлах юм.

Бид энэ талаар шуурхай мэдээлсээр байх болно.