Зургийн тайлбар: Яг одоогийн байдлаар Хүй долоон худагт нөхцөл байдал ийм байна.

Хүй долоон худагт хурдан морины салбар комисс хуралдаж уралдааныг 14.00 цаг хүртэл хойшлууллаа. Учир нь Хүй долоон худагт ажиллаж байгаа Хурдан морины салбар комиссын гишүүд хурдан морь уралдах замыг үзэхэд үер буусан, шинэ жалга гарч хогоор дүүрсэн, борооны уснаас үүдэлтэй их хэмжээний тогтоол уснууд үүссэн байдалтай байна. Хэрвээ нөхцөл байдал ийм байвал, цаашлаад бороо зогссон ч уралдаан болбол ХҮҮХДИЙН АМЬ НАСАНД аюултай байдал үүснэ гэж үзэж байгаа юм.