Үндэсний их баяр наадмын өдрүүдэд буюу долдугаар сарын 11-15-нд бүх нийтээрээ амардаг хуультай.

Энэ хугацаанд нийслэлийн Эрүүл мэндийн газрын даргын тушаалын дагуу дүүргүүдийн эрүүл мэндийн төвийн

  • Хүүхдийн тасаг
  • Мэс заслын тасаг
  • Дотрын тасаг
  • Гэмтлийн тасаг 09:00-16:00 цагт ажиллахаар болжээ.

Дээрх хугацаанд Шүд, эрүү нүүрний төв мөн ажиллана гэдгийг НЭМГ-ын Нийгмийн эрүүл мэндийн хэлтсийн дарга О.Энхзаяа хэллээ.

Түүнчлэн тэрбээр "Нэгдсэн эмнэлгүүд болон НЭМГ-т хариуцлагатай жижүүр 24 цагаар ажиллана" гэв.