Тулгар төрийн 2229, Их Монгол улсын 814, Ардын хувьсгалын 99 жилийн ой, Үндэсний их баяр наадмын хурдан морины уралдааны өнөөдөр товлогдсон уралдаанууд цуцлагдсан байна.  

Тодруулбал, Хүй долоон худагт хурдан морины салбар комисс хуралдаж өнөөдрийн

·         Хязаалан насны морьдын уралдаан

·         Эрлийз дунд насны морьдын уралдаан

·         Шүдлэн насны морьдын уралдаанууд  цуцлагдлаа. 

Учир нь Хүй долоон худагт ажиллаж байгаа Хурдан морины салбар комиссын гишүүд хурдан морь уралдах замыг үзэхэд үер буусан, шинэ жалга гарч хогоор дүүрсэн, борооны уснаас үүдэлтэй их хэмжээний тогтоол уснууд үүссэн байдалтай байна. Хэрвээ нөхцөл байдал ийм байвал, цаашлаад бороо зогссон ч уралдаан болбол ХҮҮХДИЙН АМЬ НАСАНД аюултай байдал үүснэ гэж үзэж байгаа юм. 

Өнөөдөр 18:00 цагт Хүй долоон худагт хурдан морины салбар комисс хуралдаж уралдаануудын хуваар гаргах юм.

Бид энэ талаар эргэж мэдээлэх болно.