Мэдээж 2 дахь амьдралаа зохиогоод эхний амьдралаасаа илүү амьдарч байгаа хүмүүс зөндөө байгаа л байх л даа. Гэхдээ л 2 дахь амьдралаа зохиочихоод анхны ханиа санагалзаад ярьдаг хүмүүсийг зөндөө сонссон.

Анхны амьдрал анхны ханийг гүйцэх хүн байхгүй юм шиг санагдаад, алалцаж байгаад бүтэн амьдралаа авч үлдлээ. Одоо хичээх л үлдсэн тиймүү? Миний охиныг эцгээс нь өөр гүйцэж хайрлах хүн байхгүй. Намайг ч гэсэн энэнээс минь өөр ингэж хайрлах хүн байхгүй. Эр хүний эвийг сайн олж аргадаж зөөллөж зальдаж зөв зүг залж байгаарай охидууд минь. Тэд яг хүүхэд шиг юм. Тэгэхээ мэдэхгүй олон жил хэрүүл уруул хийж ширүүдүүлж учраа олохгүй амьдарчээ.

Гэхдээ ингэж байж ойлгодог юм шиг. Залуу насны ааг омгоор ойлгохгүй явах үе байхад ойлгох бас нэг үе ирдэг юм шигээ. Юм болгон цаг хугацаатай гэж.