Миний хувьд нэг юмыг хэлмээр санагдлаа би лав одоогийн байдлаар ганц биеэрээ байна. /23тай/ Эхээс 4үүлээ ганц ч эмэгтэй байхгүй 4 бандитай айлын бага хүүхэд.

Тэр гэрт гэрийг маань гийгүүлж байсан ээж маань нас бараад одоо 6 сар болж байна. Аав маань аль багад маань нас барсан. Тиймээс одоо ганцаараа бүх юмаа хийгээд нэг тийм утгатай ч юм шиг утгагүй ч юм шиг амьдарч байна. Гол хэлэх гээд байгаа юм нь энэ хорвоо дэлхий дээр эрэгтэй хүн дотоод сэтгэлдээ бол эмэгтэй хүнгүй бол хэн ч биш юм шиг байна.

Яг одоо би маш их хэцүү зовлонтой цөхрөөд сууж байна. Тэгээд хараад байхад ярилцах хэн ч байхгүй, утсан дээрх хадгалсан дугааруудаа харахад 100 гаран дугаар байгаа ч гэсэн залгаад ярилцах хэн ч алга. Хэрвээ ээж маань байсан бол ядаж л ярилцах хүнтэй хичнээн хэцүү байсан ч гэсэн уйлаад очиход тайвшруулдаг хүн юм байна. Тэгэхээр та нар минь байгаа зүйлдээ талархаж хайртай хүмүүсээ амьд байгаа дээр нь хайртай гэдгээ хэлээрэй.

Ээжгүй амьдрал үнэхээр ядуу шүү. Үнэндээ би одоо уйлж байна. Эмэгтэй хүнийг дээрэлхэж зодоод, ээждээ уурлан хаалгаа савж гараад хөгшин ээжийгээ загнаад байлгүй эмэгтэй хүнийг өөр байдлаар харан оймс шигээ сольж байгаа залуучууд эмэгтэй хүн нь хажуудах хүн нь байхгүй байвал үнэхээр хэн ч биш гэдгээ ойлгоно шүү, тиймээс одооноос үнэ цэнийг нь мэдрээрэй.

Үнэхээр чухал шүү залуусаа. Ойрдоо тэнд ч хүчирхийлүүллээ энд ч нөхөртөө зодууллаа гэсэн постууд маш их болоод байгаа болохоор л захиа бичсэн шүү энэ хүртэл уншсанд баярлалаа