Сайн байцгаана уу? Би та бүхнээсээ зөвөлгөө авмаар байна, энд бичилгүй их удлаа. Ганц биеээрээ хоёр хүүхдээ өсгөх ер нь амаргүй байдгийг амсаж яваа эр.

Гэтэл саяхан л гадны орноос ирлээ. Хорио цээрээс гараад гэртээ ирсэн охид минь санасан гэж жигтэйхэн охидтойгоо амраад л зугаалаад л гэтэл охидоо харуулдаг байсан оюутан охинд 2 охин минь их дасаж дээ. Хаашаа л явна авч явна гэх юм. Арга ч үгүй биз, бүтэн 3н жил болж байгаа болохоор тэр байх. За за энэ ч яахав гэсэн чинь нөгөө оюутан охин маань охидод минь бараг ээж шиг нь болсон байдаг. Тэгээд саяхан хөдөө зугаалж яваад би гэдэг хүн жаал ууж идсэн юм унтах гээд нүдээ аниад хэвтэж байсан чинь нөгөө охин охидоос минь миний эрдэнэсүүд хэн билээ гээд асуусан чинь аав, би, дүү бас та гээд том охин хариулдаг байгаа бас дүү нь ч гэсэн дагаад хэлж байсан.

Гэртээ ирсэн хойноо охидоосоо асуулаа л даа, миний охид хэн хэнд хайртай билээ гээд л тэгсэн 2лаа аав, аниа, дүү, эгч гэж байна. Тэгэхээр нь аниаг нь явуулчих уу гэсэн том охин уйлаад тэгвэл би хамт явна гэж байна. Аав аниа 2 нь хамт байвал яах уу гэсэн 2лаа жигтэйхэн баярлаж байна. Охидтой минь бас тэгж хэлж байсан гэсэн яах учраа олохгүй юм. Охидоосоо тусдаа нөгөө охинтой хамт жаал юм ярьж суусан тэгээд надад сайн гэдгийг нь мэдэж авлаа.

Гэвч надаас 12 насаар дүү, ах эгч нар нь ч гэсэн надаас дүү, аав ээж нь хөдөөний настай хүмүүс. Би яах вэ зөвлөөч.