Монгол Улс ШХАБ-д элсэх асуудал сүүлийн жилүүдэд эрчимтэй яригдаж, эрдэмтэн судаачдын дунд маргаан үүсгээд байгаа. Тэгвэл ойрын үед ШХАБ-д элсэх талаар ярьж эхэлсэн гэсэн мэдээлэл цацагдаад байгаа юм.

Үүнтэй холбоотойгоор Гадаад харилцааны яамны Бодлого, төлөвлөлтийн газрын захирал Ш.Одонбаатар сэтгүүлчдийн асуултад хариулахдаа "ШХАБ-д Монгол Улс элсэх эсэх асуудлыг судалж байгаа.  ШХАБ бол бүс нутгийн хамгийн том байгууллагуудын нэг. Биднийг тойрсон 3.5 тэрбум хүнтэй интеграцын байгууллага юм. Үүнд элсэх эсэх асуудал нь Монгол Улсын бүрэн эрхэд хамаарна. Монгол Улс ШХАБ-д элсэх үү, үгүй юу, элсэх тохиолдолд ямар эерэг үр дүнтэй вэ гэх зэргээр судалж байна. Элсэх асуудал огт яригдаагүй" гэлээ.

Эх сурвалж: www.polit.mn