Нэгэн бүсгүй цагдаагийн алба хаагчийн биед халдаж буй бичлэг өнгөрсөн амралтын өдөр олон нийтийн сүлжээнд тархсан. Тэгвэл уг эмэгтэйд хуулийн дагуу арга хэмжээ авчээ. 

Тодруулбал, албан үүргээ гүйцэтгэж явсан цагдаагийн алба хаагчийн үйл ажиллагаанд нь саад учруулж, тавьсан шаардлагыг биелүүлээгүй гэх үндэслэлээр иргэн С-д Зөрчлийн тухай хуулийн 15.2 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасны дагуу торгуулийн арга хэмжээ авсан хэмээн Тээврийн цагдаагийн албанаас мэдээллээ.