БНХАУ, Монгол Улсын гадаад харилцааны сайд нарын уулзалтын дараа хоёр тал нөгөө талын хэрэгт хөндлөнгөөс үл оролцох зарчмыг баримтлахаа нотоллоо.  

БНХАУ-ын Гадаад хэргийн сайд Ван И "Монголын төр засаг, бүх салбарынхан Хятадын талд эд бараа, хөрөнгө мөнгө бэлэглэсэнд маш их баярлаж байна. Хятадын тал ч мөн хариу барьж Монголын талд эд бараа, буцалтгүй тусламж үзүүлсэн. 

Монгол Улсын Гадаад харилцааны сайд Н.Энхтайван "Хоёр тал бие биенийхаа тусгаар тогтнол, бүрэн эрх, нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдлыг харилцан хүндэтгэж нөгөө талын хэрэгт хөндлөнгөөс үл оролцох зарчмыг тууштай баримталж ажиллахаа нотоллоо. Ковид-19 цар тахлаас урьдчилан сэргийлэх хамтын ажиллагааг үргэлжлүүлэхийн зэрэгцээ, худалдаа эдийн засгийн хамтын ажиллагааг сэргээн идэвхжүүлэхэд гарч буй ахицийг бататгах хоёр талын томоохон төслүүдийн хэрэгжилтийг түргэвчлэхэд хамтарч ажиллахаар боллоо" гэсэн юм.