Хан Уул дүүргийн 2-р хорооны нутаг дэвсгэрт байрлалтай Хөрш Заан хотхоны орчим өчигдөр орой буюу 2020 оны 9-р сарын 22-ны 21 цагийн орчим зогсоолын талбай руу орж байсан машиныг хүчтэй мөргөсний улмаас эргэн тойрны бусад машинд их хэмжээний хохирол учруулжээ. 

Тухайн хэргийг үйлдсэн этгээд нь согтууруулах ундаа хэрэглэсэн байсан бөгөөд зарим эх сурвалжийн мэдээлснээр уг жолооч нь эхнэртэйгээ маргалдан бухимдахдаа хурдны гишгүүрээ огцом гишгэснээр энэ осол гарах шалтгаан болжээ. Ослын улмаас түүний эхнэр болон өөр 4 хүн бэртэж ГССҮТ-д хүргэгдсэн байна.